Тансаглал: Яарсан зүйлгүй амьдралын хэв маяг.

Oko D
2 min readSep 18, 2024

--

Өглөөний хэвшлээ зохион байгуулахдаа анхаарах 3 чухал зүйл

Өглөөг хэрхэн эхлүүлэх нь таны бүх өдрийн эрч хүч, бүтээмжид шууд нөлөөлдөг. Хэрэв та өглөөний хэвшлээ(morning routine) зөв зохион байгуулж чадвал өдөржин сэтгэл санаа тайван, үр дүнтэй байх боломжтой. Энэ удаад өглөөний хэвшлээ төлөвлөхдөө анхаарах гурван чухал хүчин зүйлийн талаар ярилцъя.

1. Өглөө сэрмэгц утсаа шалгахгүй байх нь… Өглөө сэрээд шууд 50 хүнтэй уулзахгүй байх.

Өглөөг эхлэнгүүт хамгийн түрүүнд гар утсаа шалгах нь бидний амьдралд гүнзгий нөлөө үзүүлж байдаг. Судалгаанаас үзэхэд, хүн сэрээд шууд нийгмийн сүлжээ эсвэл имэйл шалгах нь стрессийн түвшинг ихэсгэж, анхаарал төвлөрөл, бүтээмжийг бууруулдаг байна. Өглөөний эхний 30 минутыг гадны мэдээлэлгүйгээр өөртөө төвлөрөх боломж олгох нь таны сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид онцолдог.

Harvard Business Review-ийн судалгаагаар өглөөг утаснаас хамааралгүй эхлүүлсэн хүмүүсийн бүтээмж өдөржин өндөр байдаг нь тогтоогдсон. Учир нь өглөө сэрэхдээ утас шалгах нь тархины төвлөрөх үйл ажиллагааг хөндөж, гадны мэдээлэлд дарагдсанаар стрессийг бий болгодог байна.

Эхлээд өөртөө тайван орон зай гаргаж, өглөөг ухаалаг зохион байгуулах нь бүтээмжтэй өдрийн эхлэл болдог. Өглөөг эхлэхдээ утсаа түр хол байлгаж, өөрийн бодол, сэтгэл хөдлөлдөө анхаарах нь чухал.

  1. Сэтгэл санаагаа тогтворжуулах нь… Зөв эхлэл бүтэн өдрийн тогтвортой болгоно.

Өглөөг төвлөрсөн, тайван байдалтай эхлэх нь өдрийн туршид сэтгэл зүйгээ хадгалахад тусалдаг. Энэ нь бясалгал, залбирал, ном унших, амьсгалын дасгал зэрэг янз бүрийн аргаар хийгдэж болох бөгөөд чухал нь таны төвлөрлийг дээшлүүлж, өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд оршдог.

Судалгаанаас үзэхэд, бясалгал болон амьсгалын дасгал нь хүний стрессийн түвшинг бууруулж, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадварыг сайжруулдаг болохыг нотолсон. American Psychological Association-ийн судалгаагаар өдөр бүр 10 минутын бясалгал хийснээр сэтгэл санааны эрүүл мэнд сайжирч, бүтээмж өндөр болдог.

Та өөрт тохирсон төвлөрөх аргыг сонгож, өглөөнийхөө нэг хэсэг болгоорой. Энэ нь өглөөг сэтгэл хөдлөлөөс илүү сэтгэлийн тэнхээтэй эхлүүлэхэд тусалдаг бөгөөд өдрийн туршид тогтвортой байхад тустай.

3. Биеийн системээ удаанаар сэргээх нь бүтээмж болон эрүүл мэндийг сайжруулдаг

Өглөөг удаанаар эхлүүлж, бие махбод, оюун санааны системээ аажмаар сэргээх нь чухал. Био хаккингийн зарчмуудыг ашиглан, биеийг аажмаар сэргээх нь бодисын солилцоог сайжруулж, эрч хүчийг хадгалахад тусалдаг. Миний YouTube блог дээр дурдсан “удаан бүтээмж”-ийн зарчим бол орчин үед олон хүний хэрэгжүүлэх ёстой шинэ чиг хандлага юм. Удаан эхлэл нь бидний сэтгэл санааг тайван байлгаж, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.

National Institutes of Health-ийн хийсэн судалгаагаар өглөөг удаанаар эхлүүлж, биедээ таатай орон зай гаргаснаар зүрхний цохилт болон цусны даралт тогтвортой байж, стрессийн түвшин буурдаг болохыг тогтоосон байна. Өглөөг яаран, эрчимтэй эхлүүлэх нь биеийг хурдан ядаргаанд оруулах эрсдэлтэй.

Өглөөний дасгал хийх, сунгалтын дасгал, бие махбодийн хөдөлгөөнөө тайван эхлүүлэх нь биеийг зөөлөн сэргээж, өдрийн туршид илүү эрч хүчтэй байх нөхцөл болдог.

Өглөөний хэвшлээ(morning routine) зөв зохион байгуулах нь бидний сэтгэл зүй, бие махбод, бүтээмжид асар их нөлөөтэй. Утсаа түр орхиж, төвлөрөх техник ашиглаж, бие махбодийн системээ аажмаар сэргээж эхлэх нь таныг бүхэл өдрийн турш эрч хүчтэй, тайван байлгах замыг нээнэ. Өглөөг зөв эхлүүлснээр та илүү бүтээлч, илүү эрүүл байх боломжтой.

--

--