Тайван Бүтээмж: Ухамсартай, Бүтээлч Амьдралын Төлөө

Oko D
2 min readOct 4, 2024

--

Бидний хурдан, холбоо барих орчин үеийн ертөнцөд “тайван бүтээмж” гэдэг ойлголт эсрэг үр дүнтэй сонсогдож магадгүй. Life coach хүний хувьд би үйлчлүүлэгчдээ бүх зүйлд ухамсартай тайван хандахыг уриалдаг бөгөөд тайван бүтээмж нь илүү санаачлагатай амьдрахад маш чухал арга замыг санал болгодог.

Тайван Бүтээмж Гэж Юу Вэ?

Cal Newport — ын тодорхойлсноор тайван бүтээмж гэдэг нь их ажил хийхээс илүү, утга учиртай үр дүнд хүрэхийн тулд маш их хичээл зүтгэлийг шаардахгүйгээр бүтээмжийг нэмэгдүүлэх арга юм. Энэ нь “илүү их, илүү хурдан хийх” соёлоос салж, илүү тогтвортой, ухамсартай ажлын арга барилыг сонгоход уриалж байна.

Coach Oko D on Youtube

Тайван Бүтээмж ба Neuroscience

Судалгаагаар анхаарлаа төвлөрүүлэн ажиллах нь prefrontal cortex — төлөвлөлт, шийдвэр гаргалт, анхаарал хариуцдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг болохыг харуулсан. Үргэлжлүүлэн анхаарлаа төвлөрүүлэх нь нейропластик чанар, шинэ холбоо үүсгэх тархины чадварыг сайжруулдаг бөгөөд энэ нь суралцах болон бүтээлч байдалд зайлшгүй шаардлагатай юм. Мөн amygdala-ийн үйл ажиллагааг бууруулж, стрессийн хариу үйлдлийг багасгадаг нь тайван бүтээмжид нэмэр болдог.

Түүнчлэн, default mode network (DMN) буюу тайван үед идэвхждэг тархины хэсэг нь бидний бүтээлч сэтгэхүй, асуудал шийдвэрлэх чадварт чухал үүрэгтэй бөгөөд энэ нь амралтын үед болон бодлогогүй сэтгэлгээний(subconscious) үед идэвхждэг.

Хэрхэн Хэрэгжүүлэх Вэ?

  1. Цөөхөн Гэхдээ Илүү Утга Учиртай ажил Сонгох:

Өөрийн үнэт зүйлс болон зорилгод нийцсэн 1–3 чухал төслийг сонгож, илүү их анхаарал хандуулж, илүү чанартай ажил хийх.

2. Deep Work-д Цаг Гаргах:

Өдөр бүр тодорхой, тасралтгүй цагийн блокуудыг (жишээ нь, 1–2 цаг) deep work-д зориулах. Энэ үед notification унтрааж, зөвхөн хамгийн чухал ажлыг гүйцэтгэх.

3. Завсарлага Ав:

Өдөр тутамд зориудын завсарлагуудыг төлөвлөж сурах. Судалгаагаар тархины амралт нь санах ойг сайжруулах, асуудал шийдвэрлэхэд чухал үүрэгтэй болохыг харуулсан. Эдгээр завсарлагааны үед бясалгал хийх эсвэл алхалт хийх нь DMN-г идэвхжүүлдэг.

4. Амлалтаа Хязгаарлах:

“Үгүй” гэж хэлэхээ илүү их дадуулах. Үүрэг хариуцлагаа багасгаснаар, чухал ажилд илүү их цаг, эрч хүч зарцуулах боломжтой болно.

5. Дүгнэлт Хийж, Хэрэгтэй бол өөрчлөлт Хийх:

Долоо хоногийн эцэст 10–15 минут зарцуулж юу сайн, юу болохгүй байгааг, өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг эргэцүүлэх. Энэ нь анхаарлаа тохируулж, бүтээмжийг урт хугацааны сайн сайхан байдалтайгаа нийцүүлэхэд туслах болно.

Тайван Бүтээмжийг Play Academy-д Нэвтрүүлэх Нь

Play Academy-д бид оролцогчдод гүнзгий анхаарал, эргэцүүллийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургахыг уриалдаг. Ямар ч ажлыг яарснаас илүү, чанартай хийж, процесст гүнзгий орж, тэсвэр тэвчээрээ хөгжүүлэхийг дэмждэг. Тайван бүтээмжийн гайхалтай ашиг тусыг — стресс багасгах, илүү утга учиртай ажил хийх, тэнцвэртэй, сэтгэл хангалуун амьдралыг олох боломжийг өгөхийг хүсэж байна.

Хамгийн чухал үр дүн цаг хугацааг шаарддаг бөгөөд чанар, гүнзгий байдал нь хэт их завгүй байдлаас үргэлж ялгарахыг сануулж байна.

--

--