Миний ТОП 5 ном

Oko D
3 min readOct 4, 2022

Номын нэр: Quiet

Номын зохиолч: Susan Cain

Өнөөдөр чанга байжийж өөртөө итгэлтэй байх албагүй. Хүнд харагдаж байж, сонсогдож байж амжилттай гэдгээ нотлох шаардлагагүй гэдгийг энэ ном олон талаас нь зөв байдлаар тайлбарлаж өгсөн байдаг. Мөн өнөөгийн 2 хүн болгоны 1 нь дотогшоо хүн байдаг. Хэрвээ та тийм хүн бол яаж амьдралдаа амжилттай байх уу? Нөгөө талаасаа тийм хүмүүстэй яаж ажиллах вэ? гэдэг дээр зааварчилгааг өгч чадсанаараа миний шилдэг номын жагсаалтад орсон.

Миний youtube дээрх book review — ҮЗЭХ

Монголд хаанаас авч болох вэ? — internom номын дэлгүүр

Номын нэр: BE 2.0

Номын зохиолч: Jim Collins

Jim Collins өөрөө угаасаа entrepreneurship, гарааны бизнес болон томоохон корпорацуудын бизнесийн бүтцийг олон жилийн судалгаан дээр суурилаад ойлгож чаддаг, байгууллагын задаргааг сайн хардаг хүний хувьд хамгийн их детальтай болон философи мөн бодит төлөвлөгөөний жагсаалтаар үйлдэл бүхий газрын зураг зааварчилгаа гаргаж өгсөн нь энэ номыг маш өгөөжтэй ном болгож өгч байгаа. Мөн Jim Collins-н хувьд өөрийнх бүх олон жилийн ажил, амьдрал, амжилтын туршлагын хуримтлал нь энэ ном болсон болохоор маш их үнэ цэнтэй, хэрэгтэй мэдээлэл ихтэй, мундаг ном болсоон.

Миний youtube дээрх book review — ҮЗЭХ

Хаанаас авч унших вэ? — amazon-с худалдан авах

Номын нэр: Tiny Habits

Номын зохиолч: BJ Fogg

Дадал зуршил өөрчлөх гэдэг бол би көүчинг дээрээ болон “МЭНД” компанидаа хийх гэж оролддог хамгийн чухал зорилтуудын нэг байдаг. Тэгвэл BJ Fogg дадлын шинжлэх ухааны хувьд хамгийн их мэдлэгтэй, судалгаа хийсэн өнөө үеийн лидерүүдийн нэг. Үүнийгээ ч энэ номдоо маш детальтайгаар тайлбарлаж бидэнд дадлын томьёолол, аргачилгаа, дадал суудаг, суудаггүй шалтгааныг олон талаас нь тайлбарлаж өгсөн, бодит үйлдэл болгоход туслах өгөөжтэй ном байгаа.

Хаанаас авч унших вэ? — amazon-с худалдан авах

Номын нэр: Startup Community

Номын зохиолч: Brad Feld, Ian Hathaway

Хүний нийгмийн хамгийн сонирхолтой бүтэц буюу олон хэмжээний хотол/community гэдэг концептийн арын төвөгтэй системийг тайлбарлаж өгсөн. Системийн бодлого гэдэг зүйлийг энгийнээр тайлбарлаж өгөөд яаж үүнийг ашиглаж өнөөдөр бид нар хотол, хэсэг бүлэг хүмүүсийг удирдах, зохицуулах, бий болгох, хөгжүүлэх дээр ажилласан байгаа. Би Brad, Ian хоёртой тулж ажиллан олон жил болсон хүний хувьд их чухал өдөр тутмын ажлын маань чиглүүлэг болдог ийм мэдлэг бүхий ном юм.

Хаанаас авч унших вэ? — amazon-с худалдан авах

Номын нэр: Untamed

Номын зохиолч: Glennon Doyle

Амьдралд тулгардаг олон асуудлыг эмзэг байдлаар нь илэн далангүй, үнэнчээр бичиж чадсан ном гэж би хэлнэ. Мөн зохиол болон өөрийн амьдралын түүхийг сонирхолтойгоор буулгаж чадсан уншихад зугаатай, олон жижиг бүлгээс бүрдэж байгаа ч гэсэн сонирхолтой, бодууштай зүйлийг нь бий болгодог ном болохоор надад маш тод мэдрэмжийг үлдээж чадсан.

Миний youtube дээрх book review — ҮЗЭХ

Монгол хэл дээр унших эсвэл сонсохыг хүсвэл — MPLUS сайт

BONUS

Номын нэр: Born to run

Номын зохиолч: Christopher McDougall

Эрүүл байх, дасгал хөдөлгөөн гэдэг бол миний хувьд чухал зүйлсийн маань нэг. Түүн дотроо гүйх гэдэг бол хүн болгоны хийж болох дасгал. Тэгвэл McDougall үүн дээр гүйлтийн түүхийг аваад шинжлэх ухаан талаас нь тайлбарлаад мөн гүйлтийг шинээр ойлгох, шинээр харах маш сонирхолтой өнцгийг гаргаж өгсөн. Надад маш их урам өгч, миний гүйлтэд хандах хандлага, гүйлтийг өөрийнхөө амьдралын хэв маяг руу нэвтрүүлэхэд том түлхэц болсон, сонирхолтой түүхийг агуулсан ном болохоор жагсаалтад орохгүй байх аргагүй юм аа.

Монгол хэл дээрх хувилбарыг уншъя гэвэл -Internom номын дэлгүүр

--

--