Бид сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, анзаарч, боловсруулж сурах ёстой боловч бодол санаагаа харин болгоомжтойгоор сонгон удирдаж сурах ёстой.

Oko D
2 min readOct 17, 2022

--

Харах өнцгөө өөрчлөөд аль

Бид сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, анзаарч, боловсруулж сурах ёстой боловч бодол санаагаа харин болгоомжтойгоор сонгон удирдаж сурах ёстой.

Сэтгэл хөдлөл хүүхэд насны программчлал дээр суурилсан байдаг бол бидний бодол өнөө цаг үетэйгээ илүү ойрхон байдаг.

Бодлын тусламжтайгаар бидний мэдрэмж ч гэсэн буцаагаад удирдагдах боломжтой байдаг. Бид мэдрэмжийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн түүний дараах хариу үйлдэл, алхам, сонголтыг бид бодлоороо удирддагийг мартаж болохгүй.

Тийм ч болохоор бид өнөөдөр өөрийгөө удирдана гэвэл сэтгэл хөдлөлөө биш, мэдрэмжээ биш, харин бодлоо эерэг байлгахыг хичээж, эрүүл чиглэлтэй болгон нээлттэй байх талаас нь харж үзэх хэрэгтэй. Бодлын сонголт нь өөрөө ҮЙЛДЭЛ, ЧИГЛЭЛ, ҮР ДҮНГ тодорхойлох хамгийн боломжит зэвсэг юм.

Хүний тархи бодит байдал болон төсөөлж буй нөхцөл 2-ыг хооронд нь ялгаж чаддаггүй гэдгийг судалгаагаар баталчихсан.

Мөн өөдрөг буюу эрүүл, эерэг бодол нь бидний амьдралын олон зүйлд хэд дахин давуу талтай гэдэг нь ч батлагдсан.

Та нөхцөл байдлыг хэрвээ харах өнцөг, бодлоо өөрчлөн харах юм бол түүнийг эерэг сайн болгож болно. Эсвэл яг адилхан нөхцөлийг муугаар харж, хэрэггүй муу нөхцөлийн суурийг тавих боломжтой.

Иймд харах өнцгөө л өөрчил

Би ядарсан биш, харин би цэнэглэгдэх хэрэгтэй байна.

Би алдсан биш, харин би сурч байна.

Би сонгогдоогүй биш, харин би өөр чиглэлийг сонгож байна.

Сөрөг зүйл амьдралд дандаа л болдог. Харин сөрөг хандлага түүнийг илүү хүндрүүлдэг.

Та байгаа нөхцөлийг БОЛОХГҮЙ, БҮТЭХГҮЙ гээд бууж өгч, дараачийн алхмаа сэтгэж чадахгүй өөрийгөө гацаагаад бууж өгч болно. Эсвэл аль болохоор болгох, бүтээх өнцгөөс нь хараад шаардлагатай зөв алхмыг сэтгэн өөрийн амьдралын УДИРДЛАГАА барих боломжтой шүү.

Бидний бодол бол бодит орчныг өөрчилж чадах хүчирхэг зэвсэг. Аливаа зүйлийг олон удаа бодох тусам бид тэр зүйлдээ итгэж эхэлдэг. Итгэсэн зүйлийнхээ төлөө бид үйлдэл хийхэд бэлэн болдог. Үйлдэл, хөдөлмөрөө зарцуулж байх үед үр дүн болон ирээдүйн чиглэл яах аргагүй гарч эхэлдэг.

Тэгэхээр танаас асуух асуулт гэвэл:

  1. Та өөрийнхөө тухай юу гэж боддог вэ?
  2. Амьдралынхаа тухай юу гэж боддог вэ?
  3. Өөрийнхөө ирээдүйн тухай бас юу гэж боддог вэ?

За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/

Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.

--

--