Амьдралын зааварчилгаа

Oko D
3 min readMay 31, 2022

Бид нарын дуусашгүй нэг тулаан бол өдөр болгон БОДОЛ, МЭДРЭМЖ, улмаар ҮЙЛДЭЛ-ээ удирдаж сурах асуудал байдаг. Насан туршдаа бид нар хэрвээ зөв үйлдлийг хийгээд, зөв мэдрэмжийг аваад, зөв хандлагатай байж чадах юм бол бид хүссэн амьдралаа, хүссэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Гэтэл бид нарын төрөлхийн тархи толгойны ажилладаг байдал, төрөлхийн хандлага байгалийн зааварчилгаагаар бид харамсалтай нь дандаа зөв бодол, зөв үйлдлийг хийж чаддаггүй. Тийм ч болохоор амьдрал тэр чигээрээ яг л буруу үйлдэл, буруу бодлыг багасгаж аль болохоор илүү их зөв хандлага, зөв мэдрэмж, зөв үйлдэл хийхийн тулаан юм шиг санагддаг.

Гэхдээ бид өнөөдөр энэ тулаанд яаж илүү бэлтгэлтэй, илүү их амжилттай байх зарим аргуудыг сурсан байгаа. Үүнд: хувь хүнийхээ түвшинд бид нар өөрсдийнхөө үнэ цэн, ёс зүй, тунхаглалын дүрмийг таньж, үүнээсээ гадна 10, 5, 1 жилийн зорилгуудаа тодорхойлж, аа бүүр жижиг түвшиндээ өдөр тутмын зөв дадал зуршилтай болох нь бидний өөрсдийн амьдралдаа гаргаж буй эрүүл зааварчилгааны асуудал юм аа.

Өөрөөр хэлбэл хэрвээ бид нарт цаг болгонд сунаад өдөр болгон тэгээд олон жилүүдээр юу хийх, юу руу анхаарах, юуг бодох мэтээр өөрийн удирдлага дор хүссэн нөхцөлөө бүрдүүлэх зааварчилгаа байвал бид өнөөдөр илүү амьдралын удирдлага, аядуу тайван байдал, аз жаргалыг мэдрэх боломж бид нарт гарна.

Би саяхан өөрийнхөө өдөр тутам өөртөө хэлдэг тунхаглалын тухай энд бичсэн байгаа. Мөн би тун удахгүй өөрийнхөө youtube сувагтаа өглөө болгоны дадал зуршил буюу routine-ээ хуваалцана аа. Үүнээсээ гадна Benajmin Franklin-ы 13 ширхэг амьдралын дүрмийг та бүхэндээ хуваалцъя.

Тунг нь тааруулах. Идэж буй хоол хүнс, уух зүйлдээ ач холбогдол өгөх, анхаарах

Чимээгүй байх. Дэл сул харилцан яриа болон онцгүй үг хэллэг ашиглахгүй байх

Дэг жаяг тогтоо. Өөрийн орон зайгаа хамгаалж сур

Шийдсэн бол тууштай бай. Өөртөө ялагдалгүй, зорьсон зүйлээ заавал хий

Ариг гамтай бай. Зарлагаа хяна, илүү зардал битгий гарга

Цагаа зөв зохицуулж, шаардлагагүй үйл ажиллагаануудаас зайлсхий

Чин сэтгэлээсээ аливаад ханд. Хэзээ ч хэнийг ч бүү хуур, ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө бай

Шударга ёс. Бүх хүнд эрх тэгш, адилхан ханд

Аядуу тайван бай. Гэхдээ хэт удаан байх, залхуурах биш шүү.

Цэвэрч нямбай. Өөрийн бие махбод, хүрээлэл, эргэн тойрон орчин зэргээ цэвэр байлгаарай.

Амар амгалан байдал. Дотоод амар амгалангаа хадгалж, жижиг зүйлд бүү сатаар

Цэвэр ариун бай. Замбараагүй бэлгийн харилцаанд орохгүй байх

Даруу төлөв байдал. Эрдэм мэдлэгтэй, ухаант мэргэдээс суралц

Мөн миний көүчинг дээрээ ашигладаг хүний үйлдэл, дадал зуршлын аудит хүснэгтийг бас та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Энэ хүснэгтийг бөглөхдөө та эхлээд: Өдөр болгон хийдэг зүйлээ аль болох чадах хэмжээгээрээ бөглөөд, хоёрдугаарт: бөглөсөн зүйлийнхээ давтмаар байгаа үйлдлээ авч үлдэн давтмааргүй байгаа үйлдлээ хасах байдлаар өөрийнхөө өдөр тутмын үйлдэл дадал зуршлыг аудит хийх боломж танд олгох болно оо. Бид янз янзын аргаар өөрийнхөө амьдралын зөв зааварчилгааг гаргаж сурах хэрэгтэй. Ингэж байж бид өнөөдөр бусдад энэрэнгүйгээр хандсан, өөрийнхөө амьдралыг бүрэн утгаар нь мэдэрсэн, амьдралынхаа мөрөөдөл, шилдэг хувилбарыг үүсгэж чадсан тийм хүн болно оо.

За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/

Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.

--

--