Өөрийгөө Таних нь: Бүд Бүхний Дээд Зорилго шүү дээ.

Oko D
2 min readMar 26, 2024

--

Oko Davaasuren on Youtube

Та бүхэндээ (Аполлоний сүмийн үүдэнд) бичигдсэн үгсийг танилцуулахыг хүсэж байна. Энэ нь Делфийн Ораклын гэр бүлийн гэр, эртний Грекийн хамгийн алдартай эмэгтэйн гэр билээ. Түүхэндээ яригдсанаар, хаан ширээ, хаад, эрдэмтэд, энгийн ард түмэн зэрэг мянга мянган хүмүүс жил бүр түүний урьдчилсан зөвлөгөөг авахаар зуун мянга гаруй километр зам туулж түүн дээр айлчилдаг байжээ. Тухайн үед Грекийн хамгийн чухал шашны шүтээн газар болсон энэ сүм нь тухайн цаг үедээ маш их хүчирхэг нөлөөллийн төв байсан юм. Энэ сүмийн үүдэн дээр “Өөрийгөө мэд” гэсэн хоёр үгийг сонгосон нь энэ сүмийг илүү сонирхолтой болгож байгаа юм. Тухайн цаг үеийн хамгийн шилдэг сүм өөрийнхөө үүдэн дээр хүн болгоны нүдэнд харагдах тэр мессеж нь ямар ч мессеж байж болох атал өөрийгөө таних гэдэг мессежийг хэдэн зуун жилийн өмнө ашиглаж бусадтай хуваалцах дохио болгож тавьсан нь гайхалтай биширмээр мөн утга учиртай зүйл билээ.

Энэ хоёрхон үг нь миний coaching ашигладаг сэтгэл зүйн урам зориг, хувь хүний хөгжлийг дэмжихэд хамгийн чухал алхам буюу өөрийгөө мэдэх ёстой гэсэн энэхүү хүчтэй мессежийг бид нарт сануулж байгаа юм. Өөрийгөө таних гэдэг нь хувь хүний амьдралд тулгарч болох олон төрлийн сорилт, шийдвэр гаргахад суурь болсон бид нарын бүгдийн сонгож анханд нь хийх ёстой ухаалаг алхам юм. Энэ нь таныг өөрийн боломж, хязгаарлалтыг ойлгож, ухаалаг шийдвэр гаргахад тусална.

Мөн өөрийгөө зөв таньснаараа та өөрийгөө илүү гүнзгий ойлгоход, амьдралдаа илүү итгэлтэй, сэтгэл хангалуун байхад бас нэмэр болох зүйл юм.

Хэрвээ бидний орчин үеийн шашин, сургууль нийгэм өөрийгөө мэдэхийг өөрийгөө танихыг гол зорилго болгон тавьсан бол, бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох байсныг төсөөлцгөөе.

Дэлхийн нөгөө талд Толтек нийгмийн хүмүүс өөрсдийгөө “artist” гэж нэрлэж, амьдралыг урлагийн хэлбэрээр үзсэн нь энэхүү сэтгэгдлийг баталгаажуулж байна. Гэж нэрлэж амьдралыг урлагийн хэлбэрээр үзэж байгаа нь энэхүү хандлагыг баталж байна. Тэдний хувьд амьдрал өөрөө урлагийн бүтээл гэж хардаг байна.

Энэ хандлага, энэ алхам нь өөрийгөө мэдэх, өөрийнхөө боломжийг танин мэдэх, мөн амьдралынхаа уран бүтээлч байдалд хувь нэмрээ оруулахыг биднээс байнга уриалж байдаг хандлага юм. Хэрвээ та өөрийгөө дээшлүүлэх, амьдралынхаа чиг хандлагыг өөрчлөхийг хүсвэл, амьдралын coach хүнтэй хамтран ажиллах нь эдгээр зорилгод хүрэхэд тусалж чаддаг. Coach хүн нь таныг өөрийгөө илүү гүнзгий ойлгоход, таны боломжуудыг илүү сайн ашиглахад тусалдаг. Өөрийгөө таних нь таныг зөвхөн амжилтад хүргээд зогсохгүй энэ таны амьдралыг илүү утга учиртай баялаг болгож чаддаг.

Тиймээс өөрсдийгөө бусдаас илүү таньж мэдэцгээе. Хэрвээ бид өөрсдийгөө сайн мэдэхгүй бол өөр хэн биднийг мэдэх ёстой билээ. Бид өөрсдийгөө хайрлахгүй бол биднээс илүү хэн биднийг хайрлах билээ.

Coach Oko

--

--