Өнөөгийн цаг үед үүсгэн байгуулагч байх хэцүү… | Балиар өөдрөг

Oko D
2 min readApr 10, 2023

--

“Сайн үүсгэн байгуулагч хүн бүх хариултыг мэдэх албагүй харин хаашаа явж байгаагаа мэдэх ёстой”

Балиар өөдрөг номын эшлэлээс…

Өнөөдөр өндөр бүтээмжтэй гарааны бизнесийг эхлүүлэх хэмжээний тийм эрсдлийг зоригтойгоор үүрдэг болохын тулд өөрийн амьдралдаа хандах эерэг хандлага хамгаас чухал. Нэг үгээр өөрөөсөө амжилтыг шаардаж сурахын тулд “БАЛИАР ӨӨДРӨГ БАЙХ” хэрэгтэй гэсэн санаа юм.

Бидний амжилтыг сэтгэх чадвар биш харин хандлага тодорхойлдог. Хандлагын талаарх тэр дундаа эерэг байхын давуу талыг Америкийн сэтгэл зүйч Кэрол С.Дуэк г.м олон судлаачид энэхүү ойлголтыг хангалттай баталсан. “Балиар өөдрөг” гэх энэ няцашгүй эерэг байдлыг сонсмогц реалист байдлыг үгүйсгэсэн мэт санагдаж болох. Гэвч аливаа зүйлд эерэгээр хандах хандлага ба реалист байдал хоёрын ялгаа нь бүтээмжид шууд утгаараа нөлөөлдөг. Эерэг хандлага буюу өсөлтөд сэтгэлгээ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж бүтээмжийг сайжруулахад нөлөөлдөг бол, хэвшмэл сэтгэлгээ нь өөрчлөлтөөс айдаг, бэрхшээлийг давж гарахдаа сул байдаг. Тиймээс “БАЛИАР ӨӨДРӨГ” байхын тулд нөхцөл байдлыг зөв буруу гэж шүүлгүйгээр хүлээн зөвшөөрч боловсруулж таних хэрэгтэй. Эерэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийн аль нь ч байсан эцэст нь та ямар хандлагыг сонгох нь чухал. Учир нь тухайн хандлага үйлдлийн тань суурь болно. Тиймээс балиар өөдрөг байх амархан биш. Харин ч маш хэцүү, зориг шаардсан зүйл гэдгийг битгий мартаарай.

Миний бие “БАЛИАР ӨӨДРӨГ” номоороо дамжуулж өөдрөг байх урам зоригийг гаднаас болон дотроосоо сэдэлжүүлэх хэрэгтэйг та бүхэндээ сануулах гэж хичээсэн билээ.

“БАЛИАР ӨӨДРӨГ” номын захиалга өгөхийг хүсвэл энд дараарай.

Coach Oko D

--

--