Үхсэнээ хийж ном унших юм бэ?

Oko D
3 min readJul 19, 2022

--

Youtube Oko D

Миний амьдралдаа хийсэн хамгийн том зөв сонголтуудын нэг бол яах аргагүй ном унших дадал зуршлыг нэвтрүүлсэн хэрэг гэж боддог. Энэ нь би сүүлд нэвтрүүлсэн дадал зуршил. Аа гэхдээ үүнийг хийж эхэлснээс хойш хувь хүний амьдрал, ажил, өсөлт, сонирхол гэх мэт олон зүйл дээр томоохон өөрчлөлтүүд үр дүнгүүд гарсан. Тийм ч болохоор би өнөөдөр ном ер нь яагаад унших ёстой юм бэ гэдэг дээр зарим бодлыг хуваалцъя.

Тоон хэмжүүртэй 2 судалгааны үр дүнг хэлэхэд: Өдөрт хүн 30 минут л ном уншихад тэр хүний амжилт нь ном уншдаггүй хүнийхээс 23 хувиар их байж чаддаг гэсэн 12 жилийн турш хийгдсэн судалгаа байдаг.

2 дахь сонирхолтой баримт: Ном уншихын эрүүл мэндэд холбоотой бас судалгаа. Өдөрт хүн 30хан минут л ном уншихад тухайн хүний цусны даралт мөн зүрхний эрүүл мэнд илүү эрүүл, эерэг байж чаддагийг баталсан байдаг.

Дээрх дурдсан 2 баримтаас гадна ном уншихын бас бусад давуу талууд гэх юм бол.

Нэгт нь: Дундаж 300 хуудастай ном ойролцоогоор 100,000 (нэг зуун мянга) үгээс бүрддэг. Энэ номыг туршлагатай зохиолч хүн нэг жилийн дотор бичиж дуусгадаг. Гэхдээ номонд шаардлагатай мэдлэг, судалгаанд өөрийнхөө амьдралын дор хаяж таван жилийн зарцуулж, цуглуулж, мэдэж, олж авдаг. Өөрөөр хэлбэл 300 хуудас нэг номыг уншсанаараа хэн нэгэн хүний, мэргэжилтний 5 жилийн амьдралын туршлага, мэдлэгийг нь хуулж авч, сурах боломж гардаг гэсэн үг. Хэрэв та жилд 10 ном унших юм бол энэ нь та бусад хүмүүсийн 50 жилийн мэдлэгийг өөртөө суулгаж байгаатай адилхан асуудал яригдаж болно.

Тэр их мэдлэг хуримтлагдсан, хөдөлмөр орсон зүйлийг уншсанаараа бид бас ҮГИЙН САН, ӨГҮҮЛБЭРИЙН БҮТЭЦ-г сурдаг. Шинэ ойлголтуудын тайлбарыг, үгийг таньж чаддаг. Ингэснээрээ бид нар өдөр тутмын өөрийнхөө бодлыг зохицуулах, авсан туршлагаа мэдлэг болгох боломж бүрддэг. Ном уншиж чаддаг хүмүүс өөрийн бодлыг үгээр илэрхийлэх зохион байгуулалт сайжирч, яриан болон бичгийн хэлний чадвараа хэд дахин өсгөж чаддаг.

Надаас олон залуучууд асуудаг асуулт нь: МЭДЛЭГ ЧУХАЛ УУ? ТУРШЛАГА ЧУХАЛ УУ?

Хариулт нь: ХОЁУЛАА ЧУХАЛ.

Ном харин бид нарын амьдралд үзсэн, авсан ТУРШЛАГА-ыг МЭДЛЭГ болгож хувиргах түлхүүрийн үүргийг гүйцэтгэдэг чухал зэмсэг байдаг аа. Ном уншиж сурах дадал зуршил нь өөрөө өнөөгийн нийгэмд маш хүнд болчихсон. Үргэлжилсэн байдлаар анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж сурах чадварын маш чухал арга зам болж чаддаг. Өнөөгийн сатаарал өндөр энэ нийгэмд ямар ч зүйлд өөрийн анхаарлыг удаан хугацаагаар төвлөрүүлж чаддаг хүмүүс бусдаас илүү их амжилт, өндөр чанартай үр дүнг гаргаж чаддаг нь бас батлагдсан байдаг.

Эдгээр болон бусад олон мундаг шалгаанаас болоод номыг өдөр болгон зорилго, дадал болгож унших нь бидний амьдралд олон талаараа хэрэгтэй, эерэг, эрүүл зүйл байдаг болохоор би маш их ном уншдаг.

2022 онд би өөртөө 54 ширхэг ном уншина гэсэн зорилгыг гаргасан байгаа. Тэгээд ч тогтохгүй би мөн өөрийнхөө YOUTUBE суваг дээрээ уншсан номынхоо танилцуулга видеонуудыг хийж эхэлсэн. Тэгэхээр та хэрвээ миний уншиж байгаа номуудтай танилцаж, мөн тэдгээр номуудын танилцуулагыг үзье гэвэл YOUTUBE суваг руу орохоо битгийй мартаарай.

Oko D on Youtube

За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/

Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.

--

--