ОКО-той ХИЙЖ БУЙ АЖЛЫН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Oko D
3 min readJun 3, 2022

--

duke, dulguun

ТАНЫ ТАЛААР ЮУГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

За тэгэхээр намайг Дөлгөөн гэдэг ээ. Одоогоор ОКО Д багт байдаг. Ерөнхийдөө Око ахын Монгол дахь явуулж байгаа үйл ажиллагаанууд, харилцаатай компаниуд болон хувь хүмүүс, көүчинг, сургалт зэрэг ажлууд дээр нь ажилладаг. Дээрээс нь мэдээж брэндингийн ажлууд орно.

Бүүр бага нас гэвэл: бага ангиа Оюуны ундраа гээд модны 2-н 22-р сургууль гэж байсан тэнд төгсөөд, дунд болон ахлах ангиа Герман-Монголын хамтарсан 38-р сургуульд дүүргэсэн. Дунд ангиасаа Герман хэл нэлээн сурсан, гэхдээ төгсөөд ерөөсөө ашиглаагүй болохоор маш их мартсан байна лээ.

Дараа нь ШУТИС-д 2жил сурсан. Гэхдээ тэр миний хүсээгүй мэргэжил байсан учраас болиод Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль-д мэдээлэл технологийн инженер гэдэг мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа би СТАРТАП МОНГОЛ ТББ буюу Око ахын үүсгэн байгуулсан байгууллагад сайн дурын ажилтанаар орсоноос хойш одоо бараг 10-аад жил болж байна. Би мэргэжлээрээ бол огт ажиллаж байгаагүй ч, гарааны бизнес үүсгье гэж байгаа хүмүүст, ялангуяа технологи дээр суурилсан, вэб болон мобайл аппликэйшн зэрэгт мэнторинг хийж зөвлөгөө өгөхөд дөхөм болж өгдөг.

ТА ОКО-той ХЭЗЭЭНЭЭС ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛСОН БА ХИЙЖ БУЙ АЖЛЫН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Око ахыг мэддэг болоод 10 гаруй жил болчихсоон. Яг хамтарч бол 2021оны 1-р сарын 6-наас ажиллаж байна.

Хэцүү бэрхшээлтэй тал нь гэвэл: Око ахтай ажиллахад сорилтууд нэг нэгээрээ байнгын гарч ирдэг, хэзээ ч зогсдоггүй. За болчихлоодоо гээд бодоод байж байтал дахиад намайг сорьсон, өөр ур чадвар шаардсан зүйлс гаргаж ирдэг нь нэг талаараа хэцүү ч нөгөө талаараа тэр зүйлсээ хийчихээд эргээд харахад би маш их хөгжиж өөрчлөгдсөн байдаг нь давуу тал. Сар, улирал, бүүр жилийн өмнөх Дөк бол эргээд харахад маш ялгаатай санагддаг шүү.

АЖЛЫН ТАНЬ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө босоод л шууд ус ууж эхэлдэг дээ. Өглөөгөөр нээх юм иддэггүй, болж өгвөл шар тос эхэлж уучихаад кофегоо ууна. За тэгээд одоогийн нөхцөл байдалтай холбоотой заавал оффис дээр очих шаардлагагүй ажиллаж байгаа учраас гадуур уулзалт, коллын цаг зэргээс шалтгаалаад нэг бол шууд гараад кофе шоп ордог, аль эсвэл гэрээсээ бүх ажлуудаа амжуулах ч тохиолдол байдаг.

За тэгээд би бүх хийх ажлуудаа цаасан дээр бичиж, жагсаалт гаргаад түүнийгээ коллын бус цагуудаар хийх гэж үздэг. Колл гэдэгт нь МЭНД-ийн болон көүчингийн бэлтгэл болон заримдаа өөрийн көүчинг ордог.

Гэртээ ирээд ажлын бус цагаар бол ээжийгээ сонсож, хамт ярилцах гэж их хичээдэг дээ. Үүндээ бүр тусад нь цаг гаргадаг.

АМРАЛТЫН ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Одоо бол өөртөө илүү их цаг гаргаж, ажил төсөлөөр ийш тийшээ явах гэхээсээ илүүтэйгээр яг өөртөө тохируулж агаарт гарах, Тэрэлж орох, ууланд гарах дуртай.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Өмнө жил би жин дээрээ их анхаардаг байсан одоо бол галбир дээрээ анхаарч эхэлж байна. Спортын тамирчных шиг биетэй болъё гэсэн зорилго байгаа.

САНАЛ БОЛГОХ НОМ

1.Mindset by Carol Dweck- ХАНДЛАГА гээд орчуулагдсан байгаа.

2. The Subtle Art of Not Giving a F*ck by Mark Manson- Тоомжиргүй амьдрах урлаг

3. Цойлогсод

4. Баян аав, ядуу аав

ХҮН БОЛГОНЫ ХЭРЭГЛЭЖ ҮЗЭЭСЭЙ ГЭЖ САНАЛ БОЛГОХ АППЛИКЭЙШН?

ZERO. Энэ нь цагийн тусламжтайгаар хоол идэж эхлэх дуусах цагийг тань сануулдаг, хэмжих боломжтой апп байгаа. Ер нь харахад дасгал хөдөлгөөн хийдэг, хийдэггүй хүмүүс, эрүүл болон эрүүл бус гэх зүйлийг их ярьдаг болсон өнөө үед биеэ хэрхэн цэнэглэж төлжүүлэх вэ гэхээр мацаг барих гэж хэлнэ. Тэгээд мацаг хийгээд эхэлхээр жаахан ядардагч давуу тал нь эрт босдог болно, эрч хүчтэй болно, турна, эрүүлжинэ шүү. Тэгэхээр энэ апп-ыг ашиглаж үзээрэй гэж хэлмээр байна.

Эцэст нь нэг түүх хэлхэд: Jim Collins-н good to great буюу САЙНААС АГУУД гэдэг номонд зарааны консепц гэж гардаг. Тэр нь зараа аймар мундаг олон чадваргүй ч нэг аргаараа үнэгнээсээ зугтаад амиа аргалаад яваад байдаг. Ганцхан супер чадвараараа амиа хамгаалдаг. Тэгэнгүүт би өөр дээрээ бодоод миний бусдаас ялгарах чанар юу вэ гэх бодол төрсөн. За сургалт зохиох, хийхийг сурч болно, эвент сурч болно, хүнтэй харилцахыг сурч болно гэж явсаар явсаар миний онцгойрох чадвар бол эмпати юм байна гэж бодсон. Үүнийг бусад хүмүүс сурсан ч хурдан сурах боломжгүй юм байна гэж үзээд энэ чадвараа хөгжүүлье гэдэг утгаараа бодоод явж байтал Око ахын көүчинг гэдэг зүйлийг гаргаж ирэн бид хоёрын алсын хараа нэгдэж, зорилго маань тодорхой болсон юм.

--

--