Хэн нэгэнд зорилгоо биелүүлэхэд нь чиглүүлэн залах харилцааг көүчинг харилцаа гэдэг. Көүчинг харилцаанд ороход, зарим хүмүүс үр дүнг бие сэтгэлээрээ мэдэрдэг ч, зарим нь ахицыг мэдэрч чадахгүй байх тохиолдол бий. Үүний учир шалтгаан нь ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ШИЙДВЭР юм. Нэг үгээр көүчинг харилцаанд ороход coach болон coachee нар хоёр талаас нэгнийхээ өмнө хариуцлага үүрэх нөхцлөөр шийдвэрт хүрэх хэрэгтэй болдог.
Иймээс миний бие көүчинг хийх үедээ дараах хариуцлагын горимыг хэрэгжүүлдэг:
1. Көүчинг авч буй хүнээсээ яг ямар үр дүнг хүлээж байгаагаа тодорхойлно. /Ганцхан coachee хүн хүлээлт үүсгэх учиргүй, тэр хүний ололт амжилт бол миний ч гэсэн ололт амжилт байдаг тул би тэр хүнээс илүү хүлээлтийг тавих бүрэн эрхтэй. /
2. Дээрх хүлээлт нь үйл явцын дунд өөрчлөгдөж хувьсаж болно гэдгийг бид хоёул хүлээн зөвшөөрнө. /Үүнд: көүчингийн үйлчилгээгээ түр зогсоох, ирээдүйд түр хугацаагаар завсарлах алхам ч гэсэн орно/
3. Көүчингийн үер би тухайн хүн дээр ашиглаж буй арга барилаа дэлгэрэнгүй тайлбарлана. Ингэснээр тухайн арга барилыг бие дааж ажиллаж сургахад гол зорилго оршино.
4. Көүчингийн уулзалт хийх тоолонд тухайн арга барил хэрэгжиж чадаж буй эсэхийг асууна, бүтээмжийг нэхнэ.
5. Хатуу ч гэсэн, өөрийн тавьж буй шаардлагыг тогтмол сануулж, өдөр тутамдаа хийх ажлын жагсаалтыг цагийн хуваарьт оруулж хэвшихийг шахна.
6. Көүчингийн эцсийн зорилго бол бие дааж өөр өөрийгөө дасгалжуулж сургах түвшинд авчрах гэдгийг эхнээс нь ойлгуулж байж хамтарч ажиллана.
Эдгээр тохиролцоонууд нь хамтын харилцааг бий болгож буй зүйлс. Дугуй унаж сурахын тулд дугуй дээр өөрөө мордож өөрөө жийж сурах хэрэгтэй байдаг. Харин миний ажил бол тэр сурах үйл явцыг буюу тэр дугуйг унаж чаддаг болоход нь бүх нөхцлийг бүрдүүлж, арга барил зүг чигийг нь гаргаж чиглүүлэх явдал юм.