Би одоо л эхэлж байна

Oko D
3 min readJan 9, 2021

--

2020 он бидний жил биш, харин бусдаар удирдагдсан, бусдаас хамаарсан, дэллхий даяараа төлөвлөгөөгүй хүнд жил байсан. Миний хувьд ч амьдралын томоохон хүндрэл, хэцүү цаг үетэй тулсан жил болсон.

Гэхдээ энэ сөрөг бүхний дунд бидэнд өөртэйгөө цаг өнгөрүүлэх, өөрийгөө таних нөхцөл байдалтай нүүр тулах шаардлага бий болсон. Ингээд эргээд харахад миний хувьд 2020 он амьдралын маань хамгийн их ахиц гаргасан жилүүдийн нэг болж чадсан. Би урьд нь хийж байгаагүй хэмжээгээр өөрийнхөө бодит байдалтай нүүр тулж, өөрийгөө таньж, хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай хөдөлмөр, ойлголт бясалгалыг хийж чадсан жил болсон.

Тийм ч болохоор би өөрийнхөө давуу талуудыг илүү ойлгож мөн намайг хойшоо татаж байдаг сул тал, багаасаа бий болсон айдсууд, автоматаар гаргадаг шийдвэрүүд бүхнийг таньсан жил болсон. Ингэснээр би өөрийнхөө бүх эерэг талыг товойлгож, сөрөг талуудтайгаа нөхөрлөж, хайрлан уучлан хүлээн зөвшөөрснөөр илүү хурдтай, илүү эерэг, илүү томыг биелүүлэх бүрэн боломжтой болсон гэж харж байгаа.

Би 2020 оны төлөвлөгөө гээд энэ нийтлэлийг бичсэн. Оны эцэст дүгнэхэд би нийт гаргасан төлөвлөгөөнийхөө 85% нь биелүүлж чадсан байна.

Тэгвэл 2021 оны шинэ төлөвлөгөөндөө би өөрийнхөө зорилтуудыг илүү их шахаж, илүү том бариаг тодорхойлж, нарийвчлан гаргасан байгаа.

Хэмжиж болдоггүй зүйлийг сайжруулж болдоггүй гэдгийн дагуу би өөрийнхөө төлөвлөгөөг аль болохоор тодорхой , Ойлгомжтой. Мөн зөв шалгуураар шүүн гаргасан байгаа.

Бие: 20 настай хүний эрүүл биетэй болох.
(Body: 20 year old body)

1. 250 өдөр дасгал хийх(135 in 2019, 210 in 2020)
Squash League-т 10 тоглолт тоглох.
Boxing 20 sessions
Weights: 54 sessions
Yoga: 10 lessons
Team Sport
2. Мацаг — Fasting
16:8–200 days
24 -72 (12 times)
3. Хооллолт: нийт 54 өдөр махгүй хооллох.
4. Шөнийн дундаж нойрыг 8:00 мин болгох
5. 85% Alcohol Free( 320 days)
6. 365 хоног өвдөхгүй байх (2020 онд амжилттай гүйцэтгэсэн)

Сэтгэл санаа- тайван болон тэнхээтэй сэтгэлзүйтэй болох.
Mind: Content and energetic mental

1. 24 нийтлэл бичих (миний medium) in Mongolian
2. 12 нийтлэл Англи хэл дээр
3. 4 ThinkWeekend хийх(Vipassana 10 day Meditation course)
4. Доор хаяж 26 хоног амралт авах
5. 100 ном унших- books to reads
6. Сэтгэл зүйчтэй уулзах — See Therapist: 12 удаа:

Бизнес/ Career/Business: Build the Foundation
1. HappyMessyHumans: revenue
2. Happy Messy Humans App: 50000 users
3. ХХХХХХ in 2021:
4. Kickstart YTC

Spirit: know myself better, beat my fears and change my stories.
1. 185 өдөр бясалгал хйих(165 in 2020)
2. Coach 10 People
3. Donate every quarter:
4. Learn new things: (Tai Chi, Scuba diving course, Coffee barista, Poker)

Харилцаа — эрүүл болон дэмжлэгтэй хүрээлэл бие болгох
Relationship: Healthy and thriving circle

GF
Spend more time with meaningful
Family

Том шинэ зорилт — өөрийгөө шинээр тодорхйолох
Big Goals: Define new levels
1.
Бүтэн марафон гүйх (44 км ).
2. Full Marathon: November 29th, Singapore
3. Publish a book
4. Open a Coffee Shop
5. MBA program

Өвдсөн хойноо л эрүүл сонголтыг хийдэг, эцсийн мөчид л шаардлагатай хөдөлмөрийг гаргадаг, хэрэгтэй болохоороо л бусдад эелдгээр тусалдаг биш урьдчилан сэргийлсэн бодлоготой, урт хугацааны хандлагатай байж суръя.

--

--