Бидэнд бүгдэд нь туслалцаа хэрэгтэй

Oko D
2 min readAug 10, 2022

--

Өмнөх блогоор би амжилтын томъёоллын хувилбарыг гаргаад, түүний эхний хэсэг болох “ӨӨРИЙГӨӨ ТАНИХ” тухай задалж ярьсан бол энэ удаа хэдүүлээ тэр томъёоллын 2 дахь хэсэг буюу нэгэнт өөрийгөө таньж, мэдсэн хойноо өөртөө таалагддаг, таашаал авдаг мөн өөрийнхөө сайн хийдэг тэр зүйлээ хурцалж, амьдралд давтамжтайгаар хийдэг болох тухай энэ удаа ярилцъя.

Нэгэнт өөрийнхөө хийх дуртай зүйл, тэгээд тэр нь мөн бусдад хэрэгтэй зүйл гэдгийг олсон нөхцөлд бид нар түүнийгээ хийх өрсөлдөх чадвараа хурцалж, урт хугацаандаа үнэ цэн үүсгэж чаддаг болох дээр анхаарах хэрэгтэй.

Энэ тухай бодонгуут бидний дотор байдаг нэг сул талыг мартаж болохгүй.

Тэр сул тал юу вэ? гэвэл: Бид аливаа зүйлийг аль болох бага эрч хүч, энерги зарцуулж хийхийг зорьдог биологийн горимтой гэдгээ мартаж болохгүй. Энэ горим нь богино хугацаандаа хэдийгээр юмыг хийхэд амархан болгож, илүү олон зүйл хийдэг болгодог ч гэсэн урт хугацаандаа эргээд биднийг ТАЙВШРАХ, ХӨГЖЛИЙГ ЗОГСООХ, ӨСӨЛТИЙГ УДААШРУУЛАХ нөлөө болж байдаг.

Яг энэ үед урт хугацаандаа амжилт гаргадаг хүмүүс тэрхүү горимыг урьдчилан сэргийлж, үүний эсрэг олон зүйлийг хийдэг. Тэдгээр хүмүүс байнгын өөрийнхөө дараачийн өсөлтийн цэгийг тодорхойлж, өөрийнхөө хийдэг зүйлийн сул талыг багасгаж, давуу талыг өсгөж, урт хугацаандаа дийлэгдэшгүй, шилдэг нь байхын төлөө хөдөлмөр зарцуулдаг.

Тэгээд үүнийг хийхэд бидний дотор байгаа горим маань аль болохоор тайван байх, хийдэг юмаа давтан хийх зэрэгт анхаардаг бол бидэнд дахиад л адилхан өөрийгөө шахах өөрийнхөө хиймээргүй зүйлээ хийх, илүү хичээл зүтгэл гаргах, ядаргаатай ч гэсэн шаардлагатай зүйл рүү анхаарлаа хандуулах гэх мэт үйлдэлд хөндлөнгийн туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байдаг.

Гаднаас таныг дэмжиж байгаа көүч, мэнтор хүний хийдэг зүйл нь таны удааширч байгаа харамсалтай үнэнийг хэлж өгдөг, таныг яагаад мэдсээр байж өөрийнхөө урт хугацааны амжилтыг багасгаж байгаа үнэнийг харуулдаг толь мэтээр тусгаж өгдөг. Тэгээд мэдээж эцэст нь таны өөрийнхөө урдаа тавих зорилгыг айдсаар биш хүсэл зорилгоороо хөтлөгдөж тогтооход тань тусалдаг.

Энэ 2 цувралаар би бидэнд ЯАГААД хэн гэдгээс үл хамаараад тэр тусмаа илүү амжилттай болох тусам ЯАГААД бид нарт илүү их туслалцаа, дэмжлэг системтэйгээр хэрэгтэй байдаг тухай тайлбарлах гэж оролдлоо. Яг ийм болохоор ч би өөрөө өнөөдөр көүч гэдэг энэ ажлыг сонгож яваа хүн.

Хүн болгонд өнөөдөр хувийн көүч авах боломж байхгүйг ойлгож байна. Тийм ч болохоор би сардаа 1 хүнд миний көүчинг үнэгүй авах боломж олгож байгаа.

Көүч хүний нэг тоглодог үүрэг нь танд өөрийгөө үнэнч , шударга, ирээдүйн хувилбартаа нийцсэн байх хариуцлагыг бий болгох, үнэн дуу хоолой болох үүргийг тоглодог.

За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/

Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.

--

--

Oko D

Coach, Co-founder mend, Ancient.urban.kids and momademongolia , @Techstars