Амжилтын томъёолол гэж хэрвээ байдаг бол тэр нь өөрийнхөө дуртай зүйл бас сайн хийдэг зүйлийг олоод түүнийгээ бусдаас илүү сайн хийдэг болгож хөгжүүлээд тэрүүгээр амьдралаа зогоох тухай яригдана. Энэ томъёоллыг задлаад харах юм бол:
Эхлээд өөрийгөө таниад улмаар өөрийнхөө нийгэмд өгч чадах үнэ цэнээ илрүүлээд, нэгэнт илрүүлсэн хойноо түүнийгээ хурцалж, сайжруулан хөгжүүлж урт хугацаанд нь авч явах асуудал яригдаж байгаа.
Ингээд хэлэхэд энгийн юм шиг уншигдаж байгаа ч задлаад харах юм бол маш олон тусдаа хичээл зүтгэл, хайгуул, хөдөлмөр орсон ажил болно.
Өөрийн дуртай зүйлийг танина гэдэг бол бид нарын өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдэх, таних, илрүүлэх, таалагдсан ч бай, таалагдахгүй ч бай нүүр тулах асуудал яригдаж байгаа. Хэрвээ бид нар үнэн зүрх сэтгэлийнхээ таалагддаг зүйлийг таньж чадахгүй бол бид нар амьдралд урт хугацаандаа үргэлжлүүлэн хийсээр байх тэр зүйлээ олж чадахгүй.
Ихэнх тохиолдолд өөртөө худлаа ярьсан хэвээрээ л байна.
Миний ажиглаж байгаагаар ихэнх хүмүүс өөрийгөө таньж чадаагүй байдаг. Өөрийгөө таньж чадаагүй болохоор тэд амьдрал дээр өөрийнхөө бодит хувилбараараа амьдардаггүй. Иэхвчлэн бусдын тодорхойлсон хувилбараар амьдардаг. Тэд бусдын хэлсэн гоё хоолыг иддэг, бусдын хэлсэн гоё үйлдлийг хийдэг, бусдын тодорхойлсон ажлыг өөрийнхөө ажил болгодог, бусдын тодорхойлсон дууг өөрөө гоё дуу гэж боддог гэх мэтээр…
Ийм л болохоор дахин дахин бид бүгдээрээ өөрийгөө ОЛОХ, өөрийгөө ТАНИХ, өөрийгөө ИЛРҮҮЛЭХ гэдэг асуудлыг дандаа ярьж байдаг.
Амьдралд амжилттай явах гэдэг нь 1, 2 УДААГИЙН ХОЖИЛ ГАРГАХ БИШ урт хугацаандаа амжилттай хүн болж амьдрах тухай юм. Өөрийнхөө бодит хувилбар болсон нөхцөлд л бид тэр урт хугацааны амжилтад шаардлагатай эрч хүч, энерги, анхаарлыг гаргаж чадна. Хэрвээ бид хийж байгаа зүйлдээ шантраад тодорхой хугацааны дараа бууж өгөөд байвал энэ нь магадгүй бид зүрхний хүсэл зорилготойгоо нийцэхгүй зүйл хийж байгаагийн нэг шинж тэмдэг байж болох юм.
Яг энэ ажлыг хүн өөрөө хийнэ гэдэг маш хэцүү. Өөрийгөө таних, өөрийгөө ажиглах, өөрийгөө чагнах, бодит нөхцөлтэй нүүр тулах гэдэг бол маш хүнд, тодорхой өөр төрлийн чадвар шаардсан үйлдэл юм.
Тийм ч болохоор амжилттай хүмүүс ямар ч салбараас үл хамаараад ийм хэцүү зүйлийг хийхдээ бусдаас туслалцаа гуйж чаддаг байх нь чухал. Бид нарт бүгдэд нь туслалцаа, чиглүүлэг, энэрэнгүй хайраар хөтлөгдсөн шүүмжлэл хэрэгтэй байдаг.
Би хэдийгээр өөрөө олон жил хийсний үндсэнд өөрийгөө таних гэдэг ажил дээр маш их үр дүн гаргасан ч одоо ч гэсэн би өөрийгөө илүү сайн таних тал дээр бусдаас туслалцаа авч өөрийн көүч, мэнтор, багийнхантайгаа ажиллаж, илүү сайжруулах тал дээр хөдөлмөрлөсөөр байдаг. Бусдаас туслалцаа авна гэдгийг хүмүүс сул дорой, эмзэг асуудал мэт хардаг. Гэтэл энэ нь өөрөө буцаад амжилтын том зэвсэг гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Бусадтай хамтарч ажиллана, бусдаас шүүмжлэл, чиглэл авна, санал бодлыг нь сонсоно, бусадтай хамтарч өөртөө хариуцлагыг бий болгох, зорилгыг гаргах гэх мэт энэ болгон бидний сул тал биш харин ч маш их эрч зориг шаардсан том амжилтын нууц юм аа. Тийм ч болохоор миний хувьд көүч хийх, хэн нэгэн хүнтэй хамтарч тухайн хүний амьдралын томоохон өөрчлөлтийг бий болгоход нь туслах гэдэг бол утга учир бүхий ажил, хийх дуртай зүйл маань болсон байгаа.
Көүчинг авах хүн болгонд хэцүү гэдгийг мэдэж байна. Тийм ч болохоор би 6-р сараас эхлээд сар болгон 1 хүнд энэ боломжийг үнэгүй олгож эхлэхээр шийдсэн. Энэ 8-р сарын көүчинг өгөх эрхээ би удахгүй өөрийн инстаграм хаягаараа зарлах болно.
За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/
Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.